alim.mn | 2024.12.25
Монгол-Оросын хамтарсан сургууль 185 сая төгрөгөөр тансаг зэрэглэлийн “Ланд-200” худалдаж авчээ

Энэ худалдан авалтыг 2019 оны сүүлээр хийсэн агаад нийт 185 сая төгрөгөөр “Таван Богд” компаниас “LC200 GXR petrol” тансаг зэрэглэлийн жийп машин худалдан авчээ. Ийнхүү тус сургуулийн захирал нь Монголын бүхий л ЕБС-уудын  захирлууд дундаас ганцаараа сүүлийн үеийн “Ланд-200” унадаг болжээ. Ингэснээр салбарынхан дундаасаа тасарч тансаг зэрэглэлийн машин хөлөглөдөгөөрөө гайхагддаг “Эрдэнэт” үйлдвэрийн дарга нарын түвшинд хүрсэн. Энэхүү худадан авалтыг харьяалах яам тамгын газар нь мэдээгүй өнгөрөөгүй нь лавтай. Гэхдээ Ж.Соронзон захирлыг буруушаах зоригтон гараагүй биз дээ ...

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ