Ард түмэн эсэргүүцээд УИХ нь шаардаад Засгийн газар нь сануулаад ч энэ үйлдвэрийн дарга нарын тансаглал, баярхлыг зогсоож чадахгүй байна. Зөвхөн сүүлийн хоёр сард нийтдээ долоон тэрбум төгрөгөөр тансаг зэрэглэлийн аьтомашин худалдан авсан нь шилэн дансны мэдээллээр илэрчээ. Дээррхи машинуудыг “Моннис”, “Мөнххада” зэрэг компаниудаас худалдан авсан байна. Эдгээр компаниуд ямар үнэтэй машин борлуулдагийг олон нийт мэднэ. Хамгийн их буюу 6,4 тэрбум төгрөгийн орлогыг “Мөнхада”-д оруулжээ. Оны эцсээр энэ компани “Эрдэнэт” үйлдвэрийг найдвартай түнш, шилдэг худалдан авагчаараа шалгаруулах биз ... Тал талаас нь шахаад тансаглалаа үргэлжлүүлж байгаа нь ихээхэн гайхал төрүүлж байна. Үүнээс үзэхэд ахин том толгойлбол ажлаас хална гэсэн Засгийн газрын сануулга ердөө жүжиг байсан юм биш үү ...