alim.mn | 2025.01.11
Ц.Элбэгдорж: Энэний бичих гэж юу байхав, Нохой ч тоож шиншлэхгүй

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өнөөдөр өөрийн фейсбүүк хуудсанд "Шударга бусын хонгил" баримтат номоо хэвлүүлэх гэж буй талаар бичжээ. 2014 оны арванхоёрдугаар сард Н.Алтунхуягийн Засгийн газрыг огцруулсны дараа Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг "Шударга бусын хонгилын эзэн нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж. Ахдүү, найз нөхдөөр маань дарамталж Засгийн газрыг огцруулсан" гэх мэдээллийг төрийн ордонд хийсэн юм. Тэр утгаараа уг баримтат номын нэгээхэн хэсэг нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид зориулагдах нь ч бас ойлгомжтой. 

Тэрээр энэ тухай "Баримтат номоо дуусгах гээд л үзээд байна. Хонгилыг зарлаад, хонгилдуулаад, тэмцэлдээд олон жил явлаа. Юм юм л багтаах гэж хичээлээ. Бүгд баримттай!" хэмээн бичсэн байв. 

Гэвч түүний шинэ ном экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид тийм ч таатай бус байгаа бололтой. Ерөнхийлөгч асан өөрийн твиттер хуудсаар "Энэний бичих гэж юу байхав. Нохой ч тоож шиншлэхгүй. Зассан эзэндээ янаг гэж. Эзнээ илчлэхээ, шорондоо хийсэн 14-ийн нэрийг дурьдахаа мартав. Харин нийтлэлч Баабар 14-өөр ном бичиж буй юм билээ. Баримт сураглаад байсан. Бүх юм ул болоход, 100, 200 жилийн дараа ч уншина" хэмээн жиргэжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хонгилын үзүүрдэх Гэрэл
3 жилийн өмнө
66.181.161.21
Хэрээ хэрээнийхээ харыг гайхнаа гэж. Таарсан таар шуудайнууд. Алтанхуяг нь арай дээр
Бат
3 жилийн өмнө
66.181.160.41
Хүзүүгүй ховдын ховдогдорж харин чинии үгийг нохой ч тоохгүй.
Төстэй мэдээ