alim.mn | 2024.12.23
Г.Оюунгэрэл: Нөхөртэйгөө гэрлээд нэг жаран болж байна

Топ модель С.Төгсийн хөтлөн хүргэдэг нэвтрүүлэгт Азийн хатан өргөмжлөлт Г.Оюунгэрэл уригдан оролцжээ. Энэхүү нэвтрүүлгийн үеэр “Нөхөртэйгөө нийлээд он гараад 12 жил буюу нэгэн жаран болох гэж байна” гэж өөртөө 100 хувийн итгэлтэйгээр хэлсэн нь өнөөдөр цахимд трэнд бичлэг болоод байна.

Дашрамд дуулгахад Г.Оюунгэрэлийн нөхөр нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн захирал Х.Бадамсүрэнгийн хүү Б.Бадрахжаргал билээ. Эрдэнэтийн бэр гэдгээрээ алдартай билээ.

Олон нийтийн сүлжээгээр 12 жил нь нэгэн жаран гэсэн буруу ойлголтыг засаж зөв мэдээллийг дор дурьдлаа.

НЭГ ЖАРАН ГЭДЭГ НЬ: Монголчууд эртнээс цаг агаарын байдлыг ажиглаж жилийг хавар, зун, намар, өвөл дөрвөн улирал болгон хувааж байсан нь арван хоёр жил үүсэх гол үндэс болсон байна.

Дөрвөн улирлаа гурав гурав хувааж арван хоёр сар болгон амьтдын нэрээр нэрлэж 12 жилээ мөн амьтадаар төлөөлүүлжээ. Эдгээр амьтдын нэр хулгана, үхэр, бар, туулай, луу, могой, морь, хонь, бич, тахиа, нохой, гахай юм.

Өдрийг мөн арван хоёр цаг болгон хувааж, эдгээр амьтдын нэрээр нэрлэсэн байдаг.

Дорно дахины он тооллын мод, гал, шороо, төмөр, ус таван махбодыг өнгөөр төлөөлүүлж цаг тоололд ашигладаг. Ингэхдээ модыг хөх, галыг улаан, шороог шар, төмрийг цагаан, усыг хар гэж нэрлэдэг. Цааш нарийвчлан таван махбодоо эр, эм болгон тоолдог. Хөхийг эр, хөхөгчнийг эм, улааныг эр, улаагчныг эм, гэх мэт тоолно.

Энэ өнгийн дэс дарааллаар хөх хулгана, хөхөгчин үхэр, улаан бар, улаагчин туулай гэх мэтээр эр, эмээр салаавчлан тоолдог. Ингэж тоолоход 1-р хулгана хөх, 2-р хулгана улаан, гэж явсаар 12 жил 5 өнгөөр тоологдоно.

Энэ таван арван хоёр жилийг жаран жил буюу нэг жаран гэж нэрлэдэг байна.

Нэг жаранд 30 эр, 30 эм жил багтана. Энэ он тоолол заавал хөх хулгана жилээр эхэлдэг.

Шинэ жаранг олон сайн, сайхан зүйлийн эхлэл “Хувьтай хүн хулгана жилийг үзнэ” хэмээн өвөг дээдсээс улбаалан ирсэн уламжлал билэг ерөөлтэй ард түмэн билээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Zochin
3 жилийн өмнө
202.126.90.96
Bas l buruu bichij........gal tuulaigaar eheldeg shu dee
Зочин
3 жилийн өмнө
66.181.188.206
Эхнэрийн заавраар үзлээ.Дуучин Дэлгэрмаа чинь ямар муухай ааштай өвгай вэ? Нөгөө муу Хишигбаяр нь хөлс нь цуваад амьтан болж бнөө Ийм нэвтрүүлэгт орж бгаа юм бол наад захын юм бэлдэж орж ирэхгүй арай л юм бн.
zochin
3 жилийн өмнө
66.181.178.209
Jaranaas gadna tv geer garch baij yamar muuhai nuuree ilj zavaan bsan
Иргэн
3 жилийн өмнө
192.82.73.230
Ийм хатад, эмстэй Монгол цэнгэлийн манлайд хүрэхээс гарцаагүй.
Төстэй мэдээ