Сайд асан Н.Цэрэнбат хятад компанитай гурван тэрбум төгрөгийн өртөгтэй гэрээг шууд байгуулах тушаал гаргажээ

Энэ тушаалыг БОАЖ-ын сайд асан Н.Цэрэнбат сонгуулийн өмнөхөн буюу 3-р сард гаргажээ. Уг тушаалаар нэр бүхий аймгуудын дулааны станцад утаа шүүх фильтр суурилуулах гурван тэрбум төгрөгийн өртөгтэй гэрээг Хятадын “Кан Мэй Хуан Бао” компанитай шууд байгуулахаар болсон байна. Сайдтан тушаалдаа “Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах” хуулийн зүйл заалтыг заасан ч уг хуулийн нээлттэй тендер сонгон шалгаруулах тухай маш тодорхой заалтыг шууд зөрчсөн байна. Цар тахал дэгдэж олон нийтийн анхаарал өөр зүгт чиглэгдсэн үед сайд нар иймэрхүү тушаал шийдвэр олныг гаргасан байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ