Английн Бирмингэм хотын цагдаа Энди Поуп хүний царай тогтоох ер бусын ой чадвартай гэнэ. Бусад цагдаа нар урьд нь гэмт хэрэг хийсэн болон эрэн сурвалжлагдаж байгаа гэмт этгээд, сэжигтэний царай зүс , гадаад төрхийн талаар тусгай архив лавлагаанаас байнга мэдээлэл авах шаардлагатай бол Эндид энэ нь огт хэрэггүй аж. Тэрээр нэг харсан хүнийхээ, тэр бүү хэл зургийг нь харсан ч царай зүсийг нь шууд тогтоон авч чаддаг. Мөн цаг хугацаа өнгөрсөн ч огт мартдаггүй гэнэ. Энэхүү ер бусын чадварынхаа ачаар тэрээр 2018 онд л гэхэд эрэн сурвалжлагдаж байсан мянга гаруй этгээдийг олж танин баривчилжээ. Өнгөрсөн онд бүр хоёр мянгыг илрүүлж чаджээ. Хүн болгон амны хаалт зүүж байгаа энэ онд ч гэсэн Энди мөрдөн байцаалтаас оргон зайлсан этгээдүүдийг олны дундаас таньж баривчилсаар байна. Тэрээр энэхүү чадвараа тун энгийн зүйл мэтээр тайлбарлажээ
Эддигийн дээд амжилт нь нэг удаагийн ээлжинд 17 этгээдийг олны дундаас таньж олжээ. Гарцаар зам хөндлөн гарч байхдаа замын нөгөө талын зоогийн газарт сууж байсан сэжигтэнг нь шууд хараад таньж бусаддаа мэдээлэл өгөн баривчлуулж байсан гэнэ. Английн цагдаад Энди шиг тусгай чадвартай 20 гаруй ажилтан байдаг агаад тэд клуб байгуулжээ.
Эх сурвалж : https://www.bbc.com/news/uk-england-birmingham-44926492