Хятадад 12 наснаас эхэлж эрүүгийн хариуцлагад татахаар хуулиндаа өөрчлөлт оруулжээ
Өмнөд хөршид хуулиараа 14 наснаас эрүүгийн хариуцлагад татдаг байсан бол ирэх жилийн 3-р сарын 1-нээс 12 наснаас эхлэхээр болжээ. Энэ нь Хятадад гэмт хэрэгтнүүд улам бүр залуужиж байгаатай холбоотойгоор эрүүгийн хуулиндаа ийнхүү өөрчлөлт оруулсан байна. Шинэчилсэн хуулиар хүн амины, хүчингийн болон зэвсэгт дээрмийн хэрэгт 12 наснаас эрүүгийн хариуцлагад татах аж. Өнгөрсөн жил 13 настай хүү 10 настай охиныг санаатайгаар, онц хэрцгийгээр хөнөөсөн нь улс даяар шуугиан тарьсан. Хуулийн дагуу хүүд засан хүмүүжүүлэх тусгай төвд гурван жил хорих ял оноосон нь ихээхэн шүүмжлэл, эсэргүүцэл дагуулсан байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ