alim.mn | 2025.04.20
Цагдаагийн үнэмлэх олоод массажны салоны эзнийг айлгаж 720 мянган төгрөг гаргуулж авчээ

Ийм нэгэн хэрэг Баянзүрх дүүргийн 14-р хорооны 81-р байранд гарчээ. Уг байрны ... тоотод иргэн Анхжаргал нь массажны салон нээн “бүх төрлийн массаж хийнэ” гэсэн зарыг цахимаар цацаад үйлчлүүлэгч татжээ. Гэтэл зарын дагуу ирсэн гэх хоёр залуугийн нэг нь цагдаагийн үнэмлэх үзүүлэн улмаар ТВ дуудна хэмээн айлгажээ. Айсан эмэгтэй “энэ асуудлыг зохицуулах боломж бий юу” гэхэд тэд нэг сая төгрөг нэхсэнд 720 мянган төгрөг өгч “зохицжээ. Гэтэл дээрхи залуус нь цагдаагийн ажилтны гээгдүүлсэн үнэмлэхийг олоод ийнхүү массажчидийг айлган мөнгө гаргуулж авсан нь тогтоогджээ. Энэ хэргийг Оогий гэх Б.О нар үйлджээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
a
4 жилийн өмнө
66.181.189.45
good job
Төстэй мэдээ