alim.mn | 2024.12.23
Үхлийн тариагаар 18 удаа тариулаад үхээгүй цаазын ялтан “Ковид-19” өвчнөөр нас баржээ

Бүр 2009 онд дээд хэмжээг нь гүйцэтгэх ёстой байсан цаазын ялтан Ромелл Брум азтай гэмээр олон тохиолдлын ачаар байнга  хойшлогдсоор 2020 он хүрчээ.  Тэрээн нэгэн эмэгтэйн амийг санаатайгаар хөнөөсөн ч хэрэг нь илрэхгүй 10 гаруй жил болжээ. Эцэст нь хүний амь хөнөөсөндөө сэтгэлийн зовлонг шаналалд баригдсан Ромелл өөрийн биеэр цагдаад очиж хэргээ хүлээсэн. Хэдийгээр сайн дураараа хэргээ хүлээсэн ч  үйлдсэн хэрэг нь ноцтой, арга хэлбэр нь хэрцгий байсан тул шүүх дээд хэмжээ өгсөн. Ингээд үхлийн тариа тарих цаазын ялыг 2009 оны 9-р сарын 15-нд гүйцэтгэхээр болжээ. Гэтэл эмч нь маш хачирхалтай тохиолдлоор ялтаны гарын венийн судсыг олж чадалгүй 18 удаа хатгажээ. Сүүлдээ бүр зүүгээ хугалсан тул цаазын ялыг арга буюу хойшлуулсан.  Ийнхүү Америкийн шүүх цаазын түүхэнд Ромелл нь 18 удаа цаазлагдсан ч амьд гарсан хүн хэмээн бичигджээ.  Хэрэгтний өмгөөлөгч үхлийн тариагаар олон удаа тарьсан нь  Америкийн Үндсэн хуулиар хориглосон хүнийг эрүүдэн шүүсэн хэрэг мөн хэмээн Дээд шүүхэд гомдол гаргажээ.  Өмгөөлөгчийн гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагаа 2016 он хүртэл сунжирсан. Эцэст нь Дээд шүүх үхлийн тариа тарих тариурын зүү ялтаны судсанд ороогүй тул цаазын ял гүйцэтгэгдээгүй хэмээн үзэж өмгөөлөгчийн гомдлыг няцаажээ. Цаазын ялыг гүйцэтгэх шинэ хугацааг 2020 оны 7-р сарын 17-ны өдрөөр тогтоосон байсан. Энэ үед Ромеллийн хоригдож байсан шоронд коронавирусны  халдвар дэгдсэн тул цаазын ялыг ахин тодорхойгүй хугацаагаар хойшуулжээ.  Гэсэн ч төр засаг гүйцэтгэж чадахгүй байсын ялыг “Ковид-19” гүйцэтгэж чаджээ. Цаазын ялтан 12-р сарын эхээр коронавирусны халдвар авч улмаар 27-нд уг өвчний хүндрэлээр амиа алдсан байна. 

 

Эх сурвалж : https://www.theguardian.com/world/2020/dec/29/death-row-inmate-who-survived-execution-attempt-dies-romell-broom


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ