alim.mn | 2024.12.23
Барилгачин эр нууц амрагийнхаа гэр лүү орсон хонгил ухан амраглаж байгаад баригджээ

“Шоушенкаас оргосон” нь киноны үйл явдал нууц амрагийн хэрэгт давтагдсан тохиолдол Мексикт гарчээ. Тихуана хотын Альберто гэдэг барилгачин нөхөртэй эмэгтэй Памелагийн нууц амраг болжээ. Тэдний янаглал маш халуун хүчтэй байсан тул барилгачин маш шургуу хөдөлмөрөөр амрагийнхаа гэр лүү орсон нууц хонгилыг газар доогуур ухаж бэлджээ. Ингээд нөхрийг нь ажилдаа явсан хойгуур хонгилоор мөлхөн гэрт нь орж жаргадаг байсан гэнэ.  Гай болоход тэдний амраглал удаан үргэлжилсэнгүй. Памелагийн нөхөр Хорхе нэгэн удаа ажлаасаа эрт ирэнгүүтээ гэрт нь өөр хүн байгааг анзаарчээ. Ингээд эрэн хайсаар буйдан доороосоо нэгэн сэжигтэй зүйл олж хивсээ зайлуулан шалгаад өнөөх хонгилын нүхийг илрүүлжээ. Тэр дор нь хонгил руу орж мөлхсөөр зугтаж байгаа Альбертог хөлнөөс нь барьж чадсан байна.  Хонгилоос гараад л тэд зодолдож энэ чимээнээр цагдаа иржээ. Мөрдөн байцаалтаар барилгачин эр нууц амрагийнхаа гэрт хүрэх хонгилийг мэргэжлийн түвшинд ухаж бэлдсэн нь тогтоогджээ.

                          

Эх сурвалж : https://www.dailymail.co.uk/news/article-9096357/Married-bricklayer-built-underground-tunnel-Mexico-linked-lovers-home.html


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ