alim.mn | 2024.12.23
Б.Энхчимэг хуримын нүүр будалтын төрөлд ДЭЛХИЙН АВАРГА болжээ

“Ээгий” косметиксийн үүсгэн байгуулагч Б.Энхчимэг “OMC Hairworld” дэлхийн тэмцээнээс хуримын нүүр будалтын төрөлд алтан медаль хүртэж, дэлхийн аварга болжээ.

Тэрээр мөн “Үндэсний шилдэг Трэйнер”-ийн цомыг хүртэж байсан юм.

 “OMC Hairworld” тэмцээн цахимаар болж өндөрлөсөн ба нийт 2000 гаруй оролцогчийн 10000 бүтээл өрсөлдсөн байна.

Ташрамд дуулгахад Монголын үсчин гоо засалчдын мэргэжлийн холбоо нь Дэлхийн холбоонд элсээд 15 дэхь жилтэйгээ золгож байна. Энэ хугацаанд Монгол Улсыхаа багийг дэлхийн олон тэмцээнд оролцох үүд хаалгыг нээж өгсөөр ирсэн юм.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ