Эр нөхрөө араар тавьж байна гэж зүүдэлж сэрэнгүүтээ хажуудаа унтаж байсан нөхрөө хутгалжээ
Америкийн Миссури мужийн Мозель хотод ийм хачирхалтай эрүүгийн хэрэг гарчээ. 33 настай Линдсей Стифенс гэдэг эмэгтэй нөхрөө өөр хүүхэнтэй явалдаж байна гэсэн аймшигт зүүд зүүдэлжээ. Ингээд цочиж сэрэнгүүтээ шууд гал тогооныхоо өрөөнөөс хутга авчиран хажууд нь унтаж байсан нөхөр лүүгээ дайрч хутгалжээ. Зүүдэндээ итгэсэн эмэгтэй нөхрөө нуруунд нь таван удаа хутгалж хүнд шархдуулсан байна. Азаар нөхөр нь амьд гарсан агаад Линдсэйг баривчилсан ч 10 мянган долларын барьцаагаар суллажээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ