alim.mn | 2025.04.20
“Их тансаглалын” жилд ХЗДХЯ 626 сая төгрөгийн тавилгаас гадна 36 саяар хивс, 11,6 саяар цахилгаан бараа худалдан авчээ

2019 он буюу Ц.Нямдоржийг сайд, Х.Билгүүнийг ТНБД байсан үе нь тус яаманд “их тансаглалын жил” хэмээн нэрлэгдэхээр байсан. Сайд нь цоо шинэ “Лексус 570” хөлөглөж ТНБД нь  51 сая төгрөгөөр албан өрөөгөө тохижуулж яамандаа 626 саяар тавилга авч байсан. Тэгвэл үүн дээр нэмэн “Улаанбаатар хивс” компаниас 36,8 сая төгрөгөөр хивс, дрож худалдан авч яамаа зулжээ. Мөн “Тулга төхөөрөмж” компаниас 11,6 сая төгрөгийн гал тогооны бараа худалдан авсан байна.  Энэ их мөнгөөр найман төрлийн есхөн ширхэг бараа авсан нь нэг бүр нь саяас доошгүй үнэтэй байсан аж.  Хурлын заал, гэрээ хэлцлийн танхимдаа 7,7 сая төгрөгийн хөшиг өлгөжээ.  Ширээ сандалд нь 26 сая төгрөг зарцуулсан байна.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ