alim.mn | 2025.01.06
Нийслэлийн Соёл урлагийн газар цахимаар ганцхан “давалгаалахад” 10 сая төгрөг зарцуулдаг

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Соёл урлагийн газар нь олон нийтийн цахим сүлжээгээр нэгхэн давалгаалахад ийм их хөрөнгө төсөвлөдөг байна. Тус газраас зохион байгуулсан “Соёлын үйлдвэрлэл” дэд хөтөлбөрийн хүрээнд “Оюуны өмчийг дээдлэе” сэдвээр олон нийтийн сүлжээнд давалгаа өрнүүлэхэд 10 сая төгрөг зарцуулсан аж. Соёл урлаг хариуцдаг агентлаг нь энэ мэтээр их хөрөнгө зарцуулаад байхад оюуны өмчийн хулгай гэх мэт элдэв асуудал байнга гарсаар л байна. Энэ нь зарцууулсан хөрөнгө бодит үр дүн авчирахгүй байгааг харуулж байна. Цахимаар ганцхан давалгаалаад л оюуны өмч дээдлэгддэг бол сайхансан.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ