alim.mn | 2025.04.20
“Сүхбаатар тохижилт” компанид “өргүй” гэсэн бичиг гаргаж өгсөн тасгийн экс дарга 2,8 сая төгрөгөөр торгуульжээ

Энэ хэрэг бараг гурван жилийн өмнө болжээ. 2017 оны зуны сүүлээр Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас “Хог хаягдлын тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэх тухай” тендер зарлахад “Сүхбаатар тохижилт” компани ялжээ. Тэгтэл ялагдсан “Улаанбаатар шинэчлэх” компаниас гомдол гаргаснаар “ялалтын” нууц задарсан. Гомдлыг шалгах явцад ялсан компани нь Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс “өргүй” гэсэн хуурамч тодорхойлолт авсан нь илэрчээ. Уг хуурамч бичгийг тухайн үед дүүргийн Эрүүл мэнд, нигймийн даатгалын хэлтсийн Санхүү бүртгэл судалгааны тасгийн даргаар ажиллаж байсан Б.А хийж өгсөн байна. Тодорхойлолтыг тун амархан авчээ. 96 гаруй сая төгрөгийн өртэй “Сүхбаатар тохижилт” нь “нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг энэ ондоо багтааж төлж дуусгана” гэсэн бичгийг өр төлөх графикийн хамт гаргаж өгчээ. Тухайн үед нийгмийн даатгалын хэлтсийнхэн амарсан, тасгийн дарга ганцаараа шахуу ажиллаж байжээ. Ингээд “өргүй” гэсэн бичгийг гаргаж өгсөн агаад “Сүхбаатар тохижилт” нь уг тодорхойлолтыг тендерийн баримтдаа хавсаргаж явуулаад хог хаягдал тээвэрлэх сонгон шалгаруулалтанд ялжээ. Шүүх энэ хэргийг хэлэлцээд тасгийн экс даргыг 2,8 сая төгрөгөөр торгох, нийтийн албан тушаалд ажиллах эрхийг нэг жилээр хасах ял оногдуулсан байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ