Халагдсан ажилчин бульдозераар хоёр сая еврогийн үнэтэй 50 “бэнц” машин эвджээ
Алдарт “Мерседес-бенц” компанийн Испани дахь салбар үйлдвэр болох “Mercedes-Benz Espanа”-гийн халагдсан 38 настай ажилчин уур хорслоо компанидаа гаргасан байна. Тэрээр шөний цагаар үйлдвэрийнхээ хашаанд бульдозер унан ирж нийтдээ хоёр сая еврогийн үнэ хүрэх 50 машин эвдэж гэмтээжээ. Үүнд “Vito/e-Vito” загварын фургон, “V-Class/EQV” загварын комби машинуудыг засвар авахын аргагүй болгож орхисон. Тус үйлдвэр нь Витория-Гайс хотод байррладаг агаад үйлдвэрлэлийн шат дамжлагад робот суурилуулсаны дараа цомхотгол явуулж олон ажилчнаа халжээ. Дуудлагаар ирсэн цагдаа нар эвдлэн сүйтгэгчийг баривчилсан ч нэг ч хүн гэмтээгүй тул барьцаагаар сулласан байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ