Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа. Өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотод тогтоосон Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацаа буюу хатуу хөл хорионы дэглэмийг сунгах, эсэхийг хэлэлцлээ.
УОК өнөөдөр цахимаар хуралдаж хөл хориог дахин 14 хоног сунгах санал гаргаж, Засгийн газрын хуралдаанд оруулсан юм. Засгийн газрын хуралдаанаар хөл хориог нэгдүгээр сарын 11-н хүртэл буюу тав хоног сунгах шийдвэр гаргажээ. Засгийн газраас гаргасан шийдвэрийг одоо олон нийтэд танилцуулна.
Мөн Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргалаа. Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан ийн шийдвэр гаргасан юм.
Өнөөдөр Улаанбаатар хотод 23 шинэ тохиолдол бүртгэгдэж, улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 1286 болсон. Баяр ёслолын арга хэмжээнүүд хүн амын бөөгнөрөл үүсгэж тархалтыг нэмэгдүүлэх эрсдэлийг бүрдүүлж байгаа тул коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Сар шинийн баярыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэж үзжээ.