
Өнгөрсөн оны 4-р сард ХҮЭК-ийн дарга Ж.Бямбадорж “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаатай утсаар ярихдаа ёс бус үг хэллэг хэрэглэсэн нь олон нийтийн шүүмжлэл дагуулсан. Тэрбээр Г.Загдаагийн асран хамгаалдаг иргэдийг гөлөг хэмээн хэлж, улмаар түүнийгээ энхрийлсэн, егөөдсөн утгатай үг хэмээн аятайхнаар тайлбарлах гэсэн. Гэсэн ч олон нитийн ширүүн эсэргүүцэл, дээрээс ирэх шахалтаар ажлаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгсөн. Энэ шуугиантай холбоотойгоор ХҮЭК асрамжийн газрын иргэдийг эрхийг хамгаалдаггүй гэх шүүмжлэлд өртсөн. Гэсэн ч комисс баахан дуулиан шуугиан тариад мултарсан экс даргаасаа нүүрээ буруулаагүй аж. ХҮЭК-ийн тамгын газрын тушаалаар ажлаа өгсөнийх нь дараахан эмчилгээний зардалд хэмээн авч байсан нэг сарых нь цалинтай тэнцэх хэмжээний буцалтгүй тусламж үзүүлжээ.

