alim.mn | 2025.04.20
“Монголын төмөр зам” ТӨХК 6,8 сая төгрөгөөр “Цасны баяр” хийжээ

Төрийн өмчит тус компанийхан өнгөрсөн онд “Дуган хад” жуулчны баазад 6,8 сая төгрөгөөр “Цасны баяр” хийжээ. Энэ арга хэмжээнийхээ зорилгыг ажлын бүтээмжийг дээшлүүлэх, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх хэмээн тодорхойлсон байна. Төмөр замд ажиллаж буй ажилчид, цэргүүд цалингаа авч чадахгүй байна гэсэн шуугиан өнгөрсөн оны намраас гарах болсон. Ийм үед төмөр замын ажлыг хариуцаж буй компани нь олон сая төгрөгөөр цасны баяр хийх нь хэр тохиромжтой вэ ... Түүнээс гадна цасны баяраас өөрөөр ажиллагсадын багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх олон арга бий гэдгийг удирдлага нь мэддэг болов уу ...


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ