Нийслэл хотын “аз жаргалтай” гэдэг өндөр их нэр хүндийг хамгаалах нь хотын дарга нарын гол зорилтын нэг болжээ. Энэ сайхан нэр төрийг сэвтүүлэхгүй байхын тулд нийслэлийн захирагчийн албаны дарга, хотын ерөнхий менежер Т.Гантөмөр А/269 тоот тушаалаараа 50 сая төгрөг зарцуулжээ. Тушаалын задаргаанд нэгэн сонирхолтой ажил байгаа нь “сөрөг мэдээ мэдээллийн хяналтыг сайжруулах, няцаалт хийх” гэсэн байгаа нь эрхэм ерөнхий менежертэн цахимыг хянаж байдгийг харуулж байна. Бас л завтай хүмүүс хотын захирагчийн албанд ажилладаг аж. Мөн няцаалт хийх ч зав байдаг агаад тушаалд дурдсанаар “ сөрөг мэдээ мэдээлэл гармагц шуурхай арга хэмжээ авах, няцаах тайлбар хийхэд” таван сая төгрөг төсөвлөсөн байна. Т.Гантөмөр энэхүү тушаалаа орон нутгийн сонгуулийн өмнө гаргасан нь сонирхол татаж байна.