Цар тахлын үед Булганы засаг дарга Б.Ариун-Эрдэнэ 185 сая төгрөгөөр унаагаа юүлэхээр шийджээ
Коронавирусны халдвар дотоодод алдсанаас хойш улс орны эдийн засаг, төсөв хөрөнгө, ард түмний аж амьдрал улам муудаж байгаа нь орон нутгийн эрх баригчдад огт “мэдрэгдэхгүй” байгааг Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ харууллаа. Тэрээр 185 сая төгрөгөөр “ланд крузеер” машин авахаар аймгийн төсөвдөө суулгуулжээ. Аймгийн АН-ын дарга тэрээр арай өөрөөр ажиллах болов уу гэсэн олны хүлээлтийг ийнхүү үнэтэй жийпнийхээ тоосоор буллаа. Б.Ариун-Эрдэнэ нь Ерөнхийлөгчийн ойрын хүрээлэлд багтдаг хүмүүсийн нэг юм.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ