alim.mn | 2024.12.25
Бөхийн дасгалжуулагч “Би Анартай явж байна” гээд сумын цагдаагийн байрны цонхыг хагалж хаалгыг эвджээ

Ийм нэгэн явдал наадмын өмнөхөн Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд болжээ. Тухайн үед улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалд байсан. Сумын цагдаа нар “Бат-Онцгой” дэлгүүрийн урд талд хар өнгийн приус машиныг зогсоон шалгахад жолоодож байсан бөх байрын биеэрхүү залуу согтуу агаад “би Анартай явж байна, явуул” гэж зандарчээ.  Машинаасаа буухыг шаардахад эсэргүүцсэн тул цагдаа гар утсаараа бичлэг хийжээ.  Үүнд залуу уурсаж “наад бичлэгийг чинь устгуулах ах нар надад зөндөө байна” хэмээн хашгираад буун ирж гар утсыг нь цохин унагажээ.  Улмаар цагдааг авч шидэн машиныг өшиглөж хаалгыг нь хонхойлгоод явжээ. Удалгүй цагдаагийн эхнэр утасдаж  “сая улаан подволктой том биетэй залуу  хаалга үүд эвдлэн орж ирээд цагдаа нарыг ална хядна гэж хашгирч байгаад явлаа” гэжээ. Энэ хэргийг бөхийн багш-дасгалжуулагч мэргэжилтэй Д үйлджээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Novsh
3 жилийн өмнө
66.181.161.64
Xeer avaachaad amidaar ni nyxend bul!
Иргэн
3 жилийн өмнө
103.212.117.49
ЦЕГ анхаараа.Энэ бөх нэртэй сэвстэй гүзээнүүд юу юм бэ.ЦЕГ өөрөө бас нэг бичиг мэддэггүй ёсзүйгүй Оюунболд гэдэг хүний нэртэй адгуустай байхаа.
Төстэй мэдээ