МУГЖ М.Баярмагнайг урлагийн хүн байж QR код ашиглан, замын хөдөлгөөнд оролцож, шударга бус зүйл хийлээ хэмээн сошиал хэрэглэгчид болон хэвлэлүүд шуугиж эхэлсэн. Харин тэрээр багын найзтайгаа хамтран эрүүл мэндийн салбарт эмнэлгийн тоног төхөөрөмж, эм ханган нийлүүлэх, дагалдах хэрэгсэл импортлох зэрэг үйл ажиллагагаа эрхэлдэг “Мед импорт Монгол” ХХК байгуулж ажилладаг талаараа тайлбар хийв. Тэрээр цахим хуудастаа “За нэгэн тайлбарыг хийе ээ.Миний бие багын найзтайгаа хамтран Эрүүл мэндийн салбарт эмнэлгийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх чиглэлээр “Мед импорт Монгол” ХХК байгуулан ажилладаг.
Хатуу хөл хорионы үед манай компани хөдөө аймгууд болон Улаанбаатар хотын эмнэлгүүдэд хамгаалах хэрэгсэл, бусад шаардлагатай тоног төхөөрөмжийг хүргэхийн тулд машинууддаа QR код авсан. Миний хувьд хөдөө аймгуудад голдуу хүргэлт хийж байна. Хүргэлт хийхийн хажуугаар хэрэгцээтэй газар боломжийнхоо хэрээр хандив, тусламж өгөөд л явж байна.Зарим нь бүр барьж идлээ.Ядаж байхад барьж идэж байгаа нь дандаа эрчүүд..Мөрөөрөө зүгээр ажлаа хийж яваа намайг @Pararazzi.mn битгий ингэж харлуул л даа.” хэмээн бичжээ.