ҮХЦ хаалттай горимоор хуралдана
Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн хуралдаан өнөөдөр болно. Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөр гаргасан хүсэлтийг нь хэлэлцэх гэж байна. Энэ асуудлыг Цэцийн гишүүд тайван байдалд нухацтай хэлэлцэх шаардлага байгааг харгалзан, хуралдааны хэвийн ажиллагааг хангах үүднээс хаалттай горимоор хийхээр болжээ. Хуралдаанаас гарах шийдвэрийг нийтэд мэдээлнэ гэдгээ ҮХЦ-ийн Хэвлэлийн төлөөлөгч хэллээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ