Орон нутгийн өмчит “Чандмань Илч” компани 195 сая төгрөгөөр автомашин авах төсөв батлуулжээ
Он гарангуут Дорноговь аймгийн орн нутгийн өмчит “Чандмань илч” компани 195 сая төгрөгөөр автомашин нийлүүлэх тендер зарлажээ. Энэ нь “ландкруйзер 200” мөн аж. Сонгон шалгаруулалтын мэдээлэл дээрээ энэ үгийг нь бичилгүй “V6.AT /Winch/” гээд оруулжээ. Шинэ, одтой хар өнгөтэй гээд яаж ч нуусан энэ нь “ландкруйзер 200” мөн болж таарч байна. Энэ машинын яг энэ загвар “Таван Богд” компанид зарагддаг. Цар тахлын энэ үед тансаг хэрэглээний бас нэгэн машин удахгүй зарагдах нь ... Тус компанийн шилэн дансны мэдээллээс харахад өвөл зунын нормын хувцас 10 гаруй сая төгрөгөөр авч өгдөг гэхээс өөр ажилчиддаа хандсан ажлын мэдээлэл алга байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ