alim.mn | 2024.12.25
Байгуулагдаад нэгхэн жил өнгөрч буй “”Чингис хааны өв соёлын хүрээлэн” өөрсдийнхөө тухай баримтат киног 8,7 сая төгрөгөөр хийлгэжээ

Сүүлийн үеийн монгол “заншлаар” арга хэмжээний өмнө уг арга хэмжээг зохион байгуулагчид алдаршдаг болсон.  Алдарт ”Чингис хаан” музей ч үүнээс тойрч чадсангүй. Уг музейг нээгдэх нь бүү хэл баригдаж дуусаагүй байхад ерөнхий хариуцагч гэж болохоор “Чингис хааны өв соёлын хүрээлэн” өөрсдийгөө “мөнхлөөд” эхэлжээ. Өнгөрсөн оны сүүлээр тэд “Чингис хааны өв соёлын хүрээлэн-365 хоног” баримтат кино хажуугаар нь ном хийлгэхээр 8,7 сая зарлагаджээ. “Тэнүүн хөгжил” гэдэг компани тэднийг алдаршуулах юм байна. 2019 онд энэ хүрээлэн   Засгийн газрын тогтоол, БСШУС-ын сайдын  тушаалаараар “Чингис хаан” хаадын музейн ашиглалтын өмнөх захиргааны чиг үүргийг хариуцахаар байгуулагдсан. Байгуулагдах үед нь М.Батбаяр удирдаж байсан бол өдгөө Н.Саруул орлон гүйцэтгэгчээр ажиллаж байна. Хэрвээ хүрээлэн энэ эрчээрээ “ажиллабал” музейгээсээ илүү алдарших хандлагатай байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ