Өнгөрсөн оны сүүлээр Соёлын сайд С.Чулуун дээрхи тушаалыг гаргаж 28,5 сая төгрөгийг зарцуулжээ. Алдарт “Чингис хаан” музейг хариуцаж буй “Чингис хааны өв соёлын хүрээлэн”-гээс ирүүлсэн хүсэлтийн дагуу Дани улсын Үндэсний музей, Оросын Эрмитажид хадгалагдаж буй Монголын эзэнт гүрний үед хамаарах үзмэр, эд өлгийн зүйлийг гэрэл зургийг авах зэрэгт уг хөрөнгийг зарцуулах юм байна. Иймэрхүү аргаар өдгөө баригдаж буй “Чингис хаан” музейн сан хөмрөгийг баяжуулахаар Соёлын сайдтан болон хүрээлэнгийнхэн шийджээ. Музей байгулагдахаас эхлээд л үзмэрийн тухай тэр тусмаа Чингис хааных гэх үзмэр байхгүй тухай шуугисан. Тэгвэл дэлхийгээр нэг тарсан хамаарал бүхий зүйлсийх нь хуулбараар музейг үзмэржүүлэх бололтой. Дани, Оросоос авчирсан эд өлгийн зүйлийн гэрэл зургийг шууд наах, эсвэл дуурайлгаж хийх эсэх нь тодорхойгүй ч үүнээс өөр арга сайдын толгойд бууж өгөхгүй байгаа аж.