“Монголросцветмет”-ийн орлогч захирал Г.Ёндон нар тав хоногийн гадаад томилолтонд 12 сая төгрөг зарцуулж байжээ
УУХҮ-ийн сайд Г.Ёндон “Монголросцветмет”-ийн орлогч захирлаар ажиллаж байхдаа ерөнхий маркшейдер, ерөнхий геологич нарын хамт Оросын Эрхүү хотод долоо хоног томилолтоор ажиллаж байхдаа ийм өндөр зардал гаргуулж байжээ. Гурван дарга бараг өдөрт монгол мөнгөөр 1,5 сая төгрөг зарцуулж байсан байна. Тэгвэл тухайн онд бусад ажилтнуудад Английн томилолтонд есөн сая төгрөг, Японд сургалтанд суухад таван сая төгрөгийг өгсөн. Гэхдээ энэ удаагийн томилолтонд “Монголросцветмет”-ийн нэг орлогч, хоёр ерөнхий гээд удирдлагын багийн дээд түвшнийхэн орсон тул ийнхүү их мөнгө гаргуулсан биз
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ