“Монголросцветмет” компани 62 сая төгрөгөөр гадаадаас ном, сэтгүүл худалдаж авчээ
Тус үйлдвэр хоёр жилийн өмнө буюу 2019 онд гадаад хэвлэл захиалгад нийтдээ 62 гаруй сая төгрөг зарцуулсан хачирхатай гүйлгээ хийжээ. Эхний удаад 7-р сарын 19-нд “сэтгүүл” нэрээр 31,7 саяыг дараа нь гурав хоногийн дара “ном” нэрээр мөн адил хэмжээний төгрөгийг валютаар хөрвүүлэн гадаад руу гуйвуулжээ. Шилжүүлгийн баримт дээр 11918 ам. долларыг “Bank of America” –гийн Texas мужийн Dallas хот дахь салбарт шилжүүлж бодвол уул овоо шиг их ном, сэтгүүл оруулж ирсэн байна. Гадаад, дотоод хэвлэл захиалгын хэмжээ 5-6 сая төгрөгт л багтдаг . Гэтэл бүр 62 сая төгрөгөөр ямар гээчийн чухал шаардлагатай ном сэтгүүл авсан юм бол ...
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ