alim.mn | 2025.01.11
"Ачлалтрейд" ХХК-ийг үүсгэн байгуулагч, гишүүн асан М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100 хувь хөнгөлжээ

Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн бизнес эрхлэгч иргэн, ААН-үүд хүндхэн цаг үеийг туулж байна. Тэгвэл яг энэ үед "Ачлалтрейд" ХХК-ийг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн асан М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100 хувь хөнгөлсөн талаарх мэдээлэл цахим орчинд олон нийтийн талархлыг хүлээгээд байна. 

Энэ талаар нэгэн түрээслэгч нь өөрийн цахим хуудаснаа “Коронавирус гарсан энэ хүнд цаг үед бидний түрээсийг 100 хувь хөнгөлж өгсөн “Ачлал” трейдийн захирал М.Билэгт танд нийт түрээслэгчдийнхээ өмнөөс баярлаж талархснаа илэрхийлье” хэмээн бичжээ.


News Paparazzi : УИХ-ын гишүүн асан М.Билэгт түрээслэгчдийнхөө төлбөрийг 100 хувь хөнгөлжээ

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ