НОК-ийн гишүүд 8,9 сая төгрөгийн каракуль малгай, захаар жигдэрч 165 мянган төгрөгний гутал жийдэг
Монгол дахь цар тахлын дэгдэлтийн нэг содон зүйл нь бүх шатны дарга нарын “албаны” хувцасны гангараа юм. УОК, НОК-ийн гишүүдээс эхлээд сайд, хотын дарга болон Засаг дарга нар гээд сэтэртэй болгон десант хувцас малгайгаар жигдрэх болсон. Үүнээс дээд шатныхан нь үнэтэй каракуль малгай, захаар гангарч байгааг НОК-оос харж болно. Тус комисс өнгөрсөн онын 12-р сард гишүүдийнхээ хувцаслалтанд 31 гаруй сая төгрөг зарцуулжээ. Үүнээс дарга буюу каракуль малгайд таван сая, мөн каракуль захад 3,6 сая төгрөг зарцуулсан байна. Бүх гишүүддээ нэг бүр нь 165 мянган төгрөгний гутал тарааж үүнд 5,2 сая төгрөг заржээ. Дараа нь ахин 18 сая төгрөгийг “НОК-ын гишүүдийн хувцасны зардалд” хэмээн шилжүүлсэн байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
3 жилийн өмнө
192.82.75.251
Улсын сүр цэрэг хүчний байгууллага нь ямар байгаагаас харагддаг.Өмсөлгүй яадгийн.Ямар 50.0 н гутал өмсөөд зад татахыг нь хүлээж блтай биш.Ийм элий юм бичиж байхаөр чихэнд чимнгтэй юм бич!
Төстэй мэдээ