ХХҮЕГ-ын дарга, дэд дарга нь сонгон шалгаруулалтгүйгээр ААН-үүдэд 200 сая төгрөг шилжүүлсэн хэрэгт холбогдлоо
Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар (ХХҮЕГ)-ын дарга Б.Нямдаваа, Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга Б.Шижиржаргал нарыг албан тушаалаа урвуулж, бусдад давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг үүсгэг шалгаж эхэлжээ. Албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт буруутган тэднийг яллагдагчаар татах саналыг НПГ-т хүргүүлжээ. Мөн албан байгууллагад нь үзлэг нэгжлэг хийсэн шаардлагатай нотлох баримтуудыг бэхжүүлэн авчээ. Учир нь ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа, дэд дарга Б.Шижиржаргал нар хууль, журам зөрчин ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр аж ахуйн нэгжүүдэд давуу байдал олгож 200 хүртэл сая төгрөг шилжүүлсэн гэх хэрэгт холбогдсон аж.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ