alim.mn | 2024.12.25
Коронавирусны дадлага сургуулилалтыг "сайн" зохион байгуулаад шагнуулсан хотын 21 даргын НЭР :

Өнгөрсөн онд нийслэлийн Чингэлтэй дүүрэгт Засгийн газар, УОК-оос өгсөн чиглэлийн дагуу “Коронавируст цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариуй арга хэмжээ” сэдэвт гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг хот, дүүргийн удирдлага, холбогдох байгууллагуудыг оролцуулан хийсэн. Сургалт дадлагын дараа хотын дарга С.Амарсайхан нэр бүхий 21 даргыг сайн ажилласан хэмээн тус бүрийг нь нэг сая төгрөгөөр шагнасан. Гэсэн ч өдгөө “магтсан хүүхэн хуриман дээрээ” гэгчээр коронавирусны цар тахлыг хот даяараа алдчихаад сууж байна. Чингэлтэй дүүргийг 10 цаг бүрэн хааж олон арван сая төгрөг зарцуулж хийсэн иж бүрэн сургалтыг сайн хийсэн гэх дарга нар нь сайн хийгээгүй бас юу ч сураагүй болохыг одоогийн байдал харуулж байна. Хайран 21 сая төгрөг ...


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ