Д.ЦОГТБААТАР САЙДЫН ТУСЛАХ Ц.ЧИНГАРЬД ҮЕЭЛЭЭСЭЭ 350 МЯНГАН ДОЛЛАР ЗАЛИЛСАН ХЭРГЭЭР ШҮҮХЭД ДУУДАГДАЖ БАЙНА
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын туслах Ц.Чингарьд бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өөрийнхөө үеэл эгч Ариунаагаас 2012 оны 11 дүгээр сард 140 мянган доллар, мөн 2012 онд 06 сард Р.Ариунаагийн эзэмшлийн 2013 оны Лексус 570 загварын машиныг 135000 доллароор зарж өгнө гээд мөнгийг нь өгөөгүй залилсан хэрэгт холбогджээ. Ц.Чингарьд 2013 оны 7 сарын 30-нд Зээл эргүүлэн төлөх тухай гэрээ байгуулж, 2013 оны 8 дугаар сарын 20-ны дотор төлөх тухай гэрээ байгуулжээ. Мөн 2017 оны 5 дугаар сарын 17-нд зээл төлөх тухай баталгаа гаргасан байдаг. Ингэж төлөхгүй сунжруулж явсаар эцэст нь 350 мянган доллар зээлдүүлсэн Р.Ариунаа шүүхэд ханджээ. Гэтэл шүүх 2019 оны 4 дүгээр сард шүүхээс онд хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг хаах үндэслэлтэй байна гэсэн шийдвэр гаргажээ. Ийнхүү 350 мянган доллар зээлсэн Д.Цогтбаатар сайдын туслах Ц.Чингарьд өр зээлээ төлөхгүй өнгөрөхөөр нөхцөл үүссэн байна. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр дан томчууд ял завших биш, сайд дарга нарын дагасан туслахууд нь завшиж эхэлсэн нь энэ бололтой. Гадаад харилцааны сайдын туслахаар ажилладаг Ц.Чингарьд, Д.Цогтбаатар сайдтай урт удаан ажилласан, 2012 онд Байгаль орчны сайд байхад нь туслахаар нь ажиллаж байсан нэгэн гэнэ. Ийнхүү дарга дагаж, цүнх барьж явсаар албан тушаал хашиж явсан залуус хуулийн цоорхойг ашиглаж, хүнд их хэмжээний хохирол учруулж, үүнээсээ сугарч үлдэх арганд гаршиж эхэлсэн нь бололтой. Үеэл эгчдээ 350 мянган долларын хохирол учруулчихаад төлөхгүй яваа хүн өрөөл бусад харь элгийн хүнийг хайрлахгүй нь ойлгомжтой.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ