alim.mn | 2024.12.25
УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат, Б.Болор нарыг суллах шийдвэр гарчээ

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой, УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат, Б.Болор нарт холбогдох давж заалдах шатны шүүх хуралдаж дуусав.

Давж заалдах шатны шүүхээс УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат, Б.Болор нарт анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Д.Эрдэнэбатад оногдуулсан 4.6 жил, Б.Болорт оногдуулсан 3.6 жилийн хорих ялыг торгох ял болгон өөрчилжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Иргэн
3 жилийн өмнө
103.57.92.157
Монгол шүүх авилгад ээлтэй.Монголын шүүгчид авилгачдад хайртай.Бас л нүглийн хүүдий нь дүүрч яваа ороолонгууд шүүдээ наад хоёр чинь
Төстэй мэдээ