
Эрчим хүчний яамны шилэн дансныг ухвал гадаад томилолтын мэдээлэл нь нүд эрээлжлэм их ... Ялангуяа Ц.Даваасүрэнг сайдаар ирсэнээс хойш бүр ч гаарсаар эцэст нь коронавирусны цар тахлын “буянаар” намжжээ. Өмнөх сайд буюу П.Ганхүүгийн үед гадаад паспортондоо салхи оруулдаггүй байсан өдгөө МХЕГ-ын даргаар ажиллаж байгаа дэд сайд Ц.Гантулга шинэ сайд ирмэгц нисэх онгоцноос бараг л буугаагүй гэхэд болно. Тэрээр :
1,2018 оны 5-р сарын 9-нөөс 12-нд БНСУ
2, 2018 оны 6-р сарын 5-наас 10-нд Румынь
3, 2018 оны 9-р сарын 17-ноос 20-нд БНХАУ
4, 2018 оны 10-р сарын 15-наас 16-нд БНХАУ
5, 2018 оны 11-р сарын 26-наас 30 –нд Румынь
6,2019 оны 6-р сарын 10-наас 14-нд Албани
7, 2019 оны 9-р сарын 12-нд Казакстанд тус томилолтоор ажиллажээ. Харин Ц.Даваасүрэн сайдын орон тооны бус зөвлөх Ц.Сүхбаатар яамны дарга нараас ч олон удаа гадаад томилолт авчээ. Тэрээр :
1, 2018 оны 5-р сарын 7-ноос 11-нд БНХАУ
2, 2018 оны 5-р сарын 13-наас 20-нд ХБНГУ
3, 2019 оны 9-р сарын 19-нөөс 22-нд Узбекистан
4, 2019 оны 10-р сарын 22-ноос 25-нд БНСУ
5, Сайдаа дагалдан 2020 оны 2-р сарын 2-ноос 14-ний өдөр хүртэл 12 хоног хамтдаа Баруун Европоор явжээ. Орон тооны бус зөвлөх 2018 оны 5-р сарын 11-нд Хятадаас ирээд ердөө хоёрхон хоногийн дараа сайдын томилолтыг “өвөртлөн” Герман луу нисэж байжээ. П.Ганхүүгийн үед гадаад томилолтонд яамны газрын дарга, цахилгаан станцын дарга захирал нар, төслийн удирдагч нар явдаг байсан бол Ц.Даваасүрэн ирээд дэд сайд, орон тооны болон орон тооны бус зөвлөх нараа явуулдаг болжээ. Зөвлөх нараас хамгийн “хайртай” нь Ц.Сүхбаатар аж. Тэрээр яамны ТНБД-аас ч олон удаа гадаад хурал зөвлөгөөн, айлчлалд явсан байх юм. Экс сайдтан өөртөө саад болгохгүйн тулд дэд сайдаа байнга гадагшаа нисгэдэг байсан байж магадгүй. Харин зөвлөх нараа газар үзүүлсэн болж байна уу ...





