alim.mn | 2024.12.23
МАН-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРОХЫГ ДЭМЖЛЭЭ
МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын тэргүүний хувьд галын шугаманд ажиллаж байгаа Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарыгаа чөлөөлөхөөс татгалзжээ. Харин тэрний оронд танхимаараа огцрох санал гаргасан байна. Үүнийг нь Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэн дэмжжээ. Одоо энэ шийдвэрийг УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцээж, дараа УИХ-ын чуулганы хуралдаанд оруулах учиртай.
Үүнтэй холбоотойгоор дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшигчдийн талаар цацагдаж эхэллээ. Тухайлбал, МАН-ын генсек Д.Амарбаясгалан, Засгийн газрын ХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын дарга Г.Занданшатар нэр яригдаж байгаа юм.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЗОЧИН
3 жилийн өмнө
192.82.67.33
ДҮР ЭСГЭЛТ. ЭД ОГЦОРЛОО ГЭЭД ЮУ Ч ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ. ДАРААГИЙН БАГ ЯГ АДИЛХАН. ЭГЭЛ МОНГОЛ ХҮН БҮР ӨӨРӨӨ МЭДЛЭГ, ХАНДЛАГА, ДАДАЛ ЗУРШИЛИЙН ХУВЬД ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ ЦАГТ ЯМАРЧ УИХ, ЗГ, ЕӨК ЭЕРЭГ САЙХНААР ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ. БҮҮ ГОРЬД!!!
Төстэй мэдээ