Т.Доржханд: Миний бие талбай дээр лайв хийгээгүй, жагсаалд оролцоогүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдье
Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч О.Батханд өчигдөр 2021,01,22 мэдээлэл хийх үеэрээ "ХҮН"-ын дарга Т.Доржхандыг нэгдүгээр сарын 20-ны өдрийн жагсаалд оролцож, Сүхбаатарын талбай дээр лайв хийж байсан хэмээн мэдэгдсэн билээ.
Тэгвэл энэхүү мэдээллийг ХҮН-ын дарга Т.Доржханд үгүйсгэлээ.
Учир нь тэрбээр цахим хуудаснаа "Ерөнхийлөгч маань хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулж ХҮН намын хуурамч хаягнаас бичсэн постыг үндэслээд шүүхдэхээ илэрхийлжээ. Энэ бүсгүйн гарт байгаа манай намын мэдэгдэл нь ХУУРАМЧ!!!
Мөн Хөдөлмөрийн үндэсний намын дарга талбай дээр лайв хийсэн гэж мэдэгджээ. Миний бие талбай дээр лайв хийгээгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдье!!!
Энэ худал мэдээллийн талаар Хөдөлмөрийн үндэсний намаас Ерөнхийлөгчийн тамгын газарт албан ёсоор хандах болно.
ГүтгэхТусамТэмцэнэ! гэж бичжээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ