Манайд яам агентлаг бүр дэргэдээ олон салбар зөвлөлтэй, Сайдын, даргын, захирлын гэх мэт албан тушаал дагасан, шинжлэх ухааны, инновацийн гэх мэт “бодлого” гаргадаг олон зөвлөл бий. Дээрх олон зөвлөлийн ашиг тус мэдрэгдэдгүй ч зардал нь төсөвд хүнд мэдрэгдсээр ирсэн. Хамгин хоцрогдсон ХАА-тай гэх манай улсын ХХААХҮЯ л гэхэд дэргэдээ Шинжлэх ухаан технологийн салбар зөвлөлтэй. Энэ зөвлөлийг дэд сайд хариуцсаар ирсэн. Барилдахаасаа таахалзах нь гэгчээр шинжлэх ухаан технологийн зөвлөгөө өгөхөөсөө илүүтэйгээр хуралдах гэж сүржигнэдэг газар болох нь экс сайд Ч.Улааны тушаалаас харагдаж байна. Зөвлөл хуралдах бүрийд бичиг хэргийн гэх 175 мянган төгрөгний зардал гаргадаг. Дээр нь зөвлөлийн гишүүд цайны цагаараа нэг сая төгрөгөөр хооллож ундалдаг байна. Хуралдаж дуусаад хүн бүр 20 мянган төгрөний урамшуулал аваад тардаг. Ингээд нэг хуралдахдаа л 2,1 сая төгрөгний зардал гаргадаг байна. Азаар энэ зөвлөл сар бүр биш улиралд нэг хуралддаг бололтой. Дэд сайд Ж.Сауле тухайн үед сайдын зөвлөлд ямар үр дүн танилцуулж байсан нь сонин.