alim.mn | 2024.12.26
ШХАБ-ын гэрээ хэлэлцээр, баримт бичгийг 11,3 сая төгрөгөөр орчуулан гишүүнээр элсэхэд бэлдэж байжээ

2019 оноос Монгол улсын Ерөнхийлөгч болон Засгийн газар ШХАБ-тай ахисан түвшний хамтын ажиллагаа эхлүүлнэ гэсэн нь олон нийтийн ширүүн эсэргүүцэлтэй тулсан. Манай улс одоогоор ажиглагчийн статустай байгаа бөгөөд “ахисан түвшин” гэдэг нь бүрэн эрхэт гишүүн болохыг шууд утгаар хэлсэн. Тухайн үед буюу 2019 оны сүүлчээр ГХ-ны сайд Д.Цогтбаатар дэлхий маш хурдтай өөрчлөгдөж байгааг тэмдэглээд, “Энэхүү байгууллагад Энэтхэг, Пакистан хоёр нэгдэж орсны дараа бид өөр өнцгөөс асуудалд хандаж, судалгаагаа хийж байна. Ингэхгүйгээр байдал өөрчлөгдчихөөд байхад бид хуучнаараа байж болохгүй” гэж байсан. Ингээд яаманд мэргэжлийн түвшинд нарийвчилсан судалгаа хийх ажил өрнөж үүний хүрээнд 11,3 сая төгрөгөөр ШХАБ-ын гэрээ хэлэлцээр баримт бичгийг орчуулуулж авчээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ