Гадаад томилолтонд зарцуулдаг хөрөнгөөрөө ҮХГ агентлаг дундаа тэргүүлдэг гэхэд болно. Ялангуяа дарга Б.Баярсайханы үед бүр ч ихэссэн. 2020 оны 2-р буюу нэгхэн сард тус газар нийтдээ 88 гаруй сая төгрөгийн гадаад томилолтонд зарцуулжээ. Ингэхдээ цөөн тоогоор олон удаа бус олон хүний бүрэлдэхүүнтэйгээр хоёр удаа яваад дээрх мөнгийг үрсэн байна. Эхний удаад 13 хүний гадаад томилолтын зөвхөн онгоцны тийзний үнэнд 26,9 сая төгрөгийг төлжээ. Дараа нь мөн л олон бую уесөн хүний бүрэлдэхүүнтэй багийг Германд томилоход нийтдээ 60 гаруй сая төгрөг зарцуулжээ. Энэ томилолтонд ҮХГ болон орон нутгийн гэсэн хоёр төлөөл явжээ. Дарга Б.Баярсайханы томилолтын тушаалаас харахад ҮХГ-аас дэд дарга Д.Долгормаа тэргүүтэй дөрвөн албан тушаалтан, орон нутгаас аймаг бүрд бйгуулагдсан “Тогтвортой хөгжил-түншлэлийн зөвлөл”-ийн дарга нар гээд таван хүн оржээ. Орон нутгийн дарга нарын зөвлөлдөх уулзалт сургалтыг Берлин хотод хийсэн болж таарч байна. Ингээд ҮХГ-ын дарга нарын зардалд 27,2 сая, орон нутгийн төлөөллийн зардалд 46,5 сая төгрөг зарцуулсан байна. ҮХГ-ыг аялал жуулчлалын компани болгох шахсан Б.Баярсайхан нь өдгөө Япон дахь ЭСЯ-нд томилогдсон гэнэ.