alim.mn | 2024.12.26
Онцгой нөхцлийн нэмэгдлийн 30 хувийг Булганы экс Засаг дарга Э.Батзориг ганцаараа авч байсан уу ...

2020 оны 1-р сард Булган аймгийн ЗДТГ-ын даргын тушаалаар аймгийн Засаг дарга З.Батзоригийн цалинг 1,7 сая төгрөгөөр тогтоожээ. Бодвол цалингийн хэмжээг нэмэгдүүлж тогтоосон биз.  Үүний хамтаар онцгой нөхцлийн нэмэгдлийг үндсэн цалингийн 30 хувиар тогтоож олгож байхаар болжээ. Бараг хоёр сая орчим төгрөгийн цалинтай  гэхээр энэ нь чамгүй их мөнгө. Онцгой нөхцлийн гэж юуг хэлж байгаа нь тодорхойгүй байна.  Коронавирусны цар тахал байж болох юм. Гэхдээ тэрхүү онцгой нөхцөлд ганцхан Засаг даргатан бус харин аймгийн төрийн албаныхан бүгд ажиллаж байсан.  Хэрвээ  энэ нэмэгдлийг зөвхөн экс Засаг дарга авч байсан бол тун шудрага бус хэрэг юм.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ