2020 оны сонгуулийн өмнө Хэнтий аймагт “Эргэх холбоо" хөгжлийн хөтөлбөр огцом эрчимчиж эхэлсэн. Тухайн үед Ерөнхий сайд У.Хүрэлсүх, гишүүн Б.Бат-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар бүх сум, тосгонд ажиллаж амьдарч буй иргэдтэй уулзаж тулгамдаж буй асуудал, ойрын үед шуурхай шийдвэрлэх ажлуудын талаар иргэдийн өөрсдийнх нь гаргасан хүсэл, сонирхлыг тэр дор нь эрэмбэлээд хамгийн өндөр санал авсан 5-8 ажлыг төрийн бодлогод тусгуулах нэгэн шинэлэг аргыг эхлүүлсэн хэмээн сурталчилж байлаа. Үнэндээ энэ ажлын санаачилагч нь Л.Оюун-Эрдэнэ дэмжигч нь Хэнтий аймгийн өмнөх Засаг дарга Н.Ганбямба байсан. Засаг даргатан ЗГХЭГ-ын дарга дүүгээ дэмжин “Эргэх холбоо”-ны эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг нь аймгийн төсвиййн хөрөнгөний дөрвөн сая төгрөгөөр санхүүжүүлжээ. Аймгаасаа гарсан том даргын санаачилсан ажлыг дэмжих нь Засаг дарга бүрийн үүрэг болсон гэхэд болно. Н.Ганбямбаас тамга авсан Ц.Идэрбат нь 2020 оны 9-р сард болсон “Эргэх холбоо-43” форумыг мөн л дэмжиж ажиллажээ.