alim.mn | 2024.12.22
32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 244 сая төгрөгийн байр, 100 сая төгрөгийн хадгаламжтай

УИХ-ын чуулганы 2021 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томиллоо. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 1980 онд Улаанбаатар хотод төрсөн. 41 настай. Ам бүл 5. Сэтгүүлч, эрх зүйч мэргэжилтэй. Боловсрол судлал болон төрийн удирдлагын магистрын зэрэгтэй. 2001 онд Хэнтий аймгийн Бэрх хотын Захирагчийн ажлын албанд Тамгын газрын даргаар ажлын гараагаа эхэлсэн Л.Оюун-Эрдэнийн өөрийн орлого 2015 онд 178 сая байсан бол 2016 онд ойролцоогоор хоёр дахин өсөж, 313 сая болсон бол 2019 онд 233 сая төгрөг гэж мэдүүлжээ.

Түүний хувьд 244 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг орон сууцтай, 100 сая төгрөгийн хадгаламж, 100 сая төгрөгөөр үнэлэх малтайн дунд хурдан удмын адуу тав байгаа юм. Энэ жилийн наадмын бичлэгийг хариуцан ажиллаж буй Херо энтертайнмент групп ХХК-ийн 50 хувийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ эзэмшдэг юм байна.

Авлигатай тэмцэх газар түүний илгээсэн ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛГИЙГ задалбал, 

  • Өөрийн орлого: 233,526,910 төгрөг
  • Гэр бүлийн орлого: 14,400,00 0 төгрөг
  • Орон сууц, барилга байгууламж: 244,000,00 0 төгрөгийн нэг орон сууцтай
  • Тээврийн хэрэгсэл: 28,000,000 төгрөгийн Toyota, Highlander- 1
  • Мал, аж ахуй: 100,460,000 төгрөгийн малтай (Хурдан удмын адуу-5, Адуу-17, Үхэр-69, Хонь-124, Ямаа-163)
  • Газар: Байхгүй
  • Үнэт эдлэл: 60,500,000 төгрөг
  • Хадгаламж: 100,630,140 төгрөг
  • Авлага: Байхгүй
  • Зээл: Байхгүй
  • Компани нөхөрлөл, хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт: Херо энтертайнмент групп ХХК 50 %, Хүлэг контент ХХК 100%
  • Эрх, патент, тусгай зөвшөөрөл: Эрх 2

Тэрбээр өөрийн ажилласан байдлын талаар ийнхүү мэдээлжээ. 

  • 2001-2002 онд Хэнтий аймгийн Бэрх хотын Захирагчийн ажлын албанд Тамгын газрын дарга, 2002-2007 онд “Дэлхийн Зөн Монгол” Олон улсын байгууллагын бүсийн захирал,
  • 2007-2008 онд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга,
  • 2008-2010 онд Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга,
  • 2010-2015 онд Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч,
  • 2011-2012 онд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга,
  • 2012 онд Монгол Ардын,  Намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч,
  • 2016 оноос одоог хүртэл Монгол Улсын Их Хурлын гишүүн,
  • 2019-2020 онд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Jirgee
3 жилийн өмнө
202.126.89.131
Deex bolobsrol ezemshsen hugatsaa oilgomjgvi bhiin, deed bolovsrol ezemsgeegvi bhdaa tamgiin gazart ajillasan yym uu ymar shalguur vndesleleer yum bol, bas ahisan tvbshinii bolovsroloo hezee hamgaalsan bj taarah uu, uuchlaarai uls turiin surug ch yum uu ymar ghiin lobby hiih gsengvi ee
Jirgee
3 жилийн өмнө
202.126.89.131
Deex bolobsrol ezemshsen hugatsaa oilgomjgvi bhiin, deed bolovsrol ezemsgeegvi bhdaa tamgiin gazart ajillasan yym uu ymar shalguur vndesleleer yum bol, bas ahisan tvbshinii bolovsroloo hezee hamgaalsan bj taarah uu, uuchlaarai uls turiin surug ch yum uu ymar ghiin lobby hiih gsengvi ee
Bodol
3 жилийн өмнө
202.126.89.131
dandaal turiin zahirgaani ajil hiisen bh yumaa yaaj iim ih hurungu mal zergiig bosgoj chadvaa ai, turshlaga soliltsyoo
Төстэй мэдээ