alim.mn | 2024.12.26
Ерөнхий менежер Т.Гантөмөр өөртөө болон ажилтнууддаа 90 мянган төгрөгний бэлэг өгчээ

Цаг сайхан буюу цар тахал дотооддоо алдаагүй үед Т.Гантөмөр даргатай нийслэлийн захирагчийн албаныхан шинэ жилийг мөнгөлөг, бийлэгжүү  тэмдэглэдэг байжээ. 2019 оны шинэ жилээр албаныхан бүгдээрээ 90 мянган төгрөгний бэлэг гардан авч үүнд төсвөөс 6,2 сая төгрөг  үрэгдсэн аж  Бэлэг авах ажилтнуудын жагсаалтын эхэнд ерөнхий менежерийн нэр тодхон бичигджээ. Бараг зуун мянган төгрөгний бэлэг гэхээр бэлэг бэлгийн дээд л байх. Тухайн үед хотод зарагдаж байсан  үнэтэй цайтай, амттан шимттэн бүхний цуглуулга байж таарна. Улаанбаатар хотыг удирдаж буйн хувьд Улаанбаатард хамгийн тансагт тооцогдох бүхнийг хүртэх эрх тэдэнд “бий”.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ