МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Говь-Алтай аймгийн Засаг дарга асан В.Рэнцэндорж хоёрыг “нэг тэрэгний хоёр дугуй” гэмээр ... Нэг нь хурдан удмын азарга тараана, нөгөө нь уяачдын холбоог мөнгөөр цутгадаг. 2019 оны зун МАН-ын генсек аймгаараа тойрч баг бүрд шахуу хурдан удмын азарга тараасан. Дараа жил нь тэрхүү хурдан “буянуудын” ид шидийг үз гэсэн мэт Засаг дарга В.Рэнцэндорж аймгийн Уяачдын холбоонд 20 сая төгрөг өгчээ. Уяачидад мөнгө өгсөнөө “соёлын биет бус өвийг хамгаалах ажлын хүрээнд” хэмээн гоёмсогоор тайлбарласан байна. Тэгсэн атлаа цагаан сараар аймгийнхаа 80-аас дээш настнуудад хүндэтгэл үзүүлэхэд ердөө 9,8 сая төгрөг зарцуулж байжээ. Ная гарсан настнууд бас л соёлын биет бус өвийг тээгчид мөн. Ийнхүү биет бус соёлын өвийг “тээдэг” моринд их, харин хүнд нь бага мөнгө өгчээ.