alim.mn | 2024.12.26
Замын –Үүдээр орж ирсэн иргэд энгийн буудалд тусгаарлагдсан бол онцгойн дарга нарт “люкс” өрөө бэлджээ

2020 оны 2-р сарын 15-ны өдөр Замын-Үүд боомтоор Монгол Улсын 104 иргэн хил нэвтрэн орж ирсэн. Орж ирсэн иргэдийг Замын-Үүдэд чөлөөлж бэлдсэн гурван зочид буудалд 14 хоног тусгаарлан ажиглалт хийсэн агаад тэд хил бүрэн хаасны дараа орж ирсэн тул үйлчилгээний зардлаа өөрсдөө 100 хувь төлсөн. Тэгвэл дээрхи иргэдийг хүлээн авах ажлаар Замын-Үүдэд очсон ОБЕГ-ын дэд дарга Д.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсгийг Дорноговь аймгийн ЗДТГ-ынхан нүүр тахалдаг зочид буудлын нэг болох “Хур говь”-ийн люкс болон хагас люкс өрөөнд хүлээн авчээ. Ажлын хэсгийн дарга нарт хоногийн 125 мянган хүнтэй люкс, дагалдагсадад хагас люкс бэлдсэн байна.  Онцгойн дарга нар томилолтын зардалтайгаа явсан биз. Гэсэн ч аймгийнхан ийнхүү хөл алдахад татгалзаагүй байх ... Үүнээс харахад Дорноговийн удирдлага орж ирсэн иргэд болон онцгойн дарга нарт тэнгэр газар шиг ялгаатай ханджээ. Хилээр орж ирсэн 104 иргэн жирийн буудалд бүх төлбөрөө төлөөд тусгаарлагдсан бол хүлээн авах ажлыг зохицуулахаар ирсэн дарга нарыг люкс өрөө хүлээж байсан нь  аргагүй л өнөө цагийн төрх юм. Аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганзориг өдгөө ИТХ-ыг тэргүүлж байна.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ