alim.mn | 2024.12.26
Р.Буд эрэгтэй, эмэгтэй ажилтнуудаа адил 55 мянган төгрөгөөр шагнаж жендерийн “мэдрэмжтэйгээ” харуулжээ

Өнгөрсөн онд “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын дарга Р.Буд жендерийн мэдрэмжтэй гэдгээ хоёронтоо батлан харуулжээ. Тэрээр  эмэгтэйчүүдийн болон эрчүүдийн баяраар байгууллагийнхаа эмэгтэй, эрэгтэй ажилтнууддаа адил тэнцүү 55 мянган төгрөг тараасан байна. Ийнхүү эхийг нь эцээж тугалыг нь тураагаагүй тул гомдох хүн гараагүй биз. Эрэгтэй нийт 46 ажилтанд цэргийн баяраар 2,5 сая төгрөг, эмэгтэй ажилтнуудад 1,4 ая төгрөг зарлагадсан байна. Мөнгөн шагнал авах эрэгтэй ажилтнуудын нэрсийн жагсаалтыг дарга өөрөө тэргүүлжээ. Уг нь төсвийн хуулинд төсвийн захирагч өөртэйгөө холбоотой санхүүгийн шийдвэр, тушаал гаргахыг хориглодог ч Р.Буд нь эрэгтэй мөнийн дээр бас дарга тул яах ч арга байгаагүй биз ...


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ