alim.mn | 2025.06.08
АМГТГ 470 сая төгрөгөөр “Toyota LC200 дүйцүхүйц” машин авахаар тендер зарлажээ

АМГТГ хөдөө явах зориулалтаар хоёр машин худалдан авахаар 470 сая төгрөгний өртөгтэй нээлттэй тендер зарлажээ.   Тус газарт хөдөө ажилд унах туулах чадвар сайтай машин хэрэгтэй нь үнэн. Гэхдээ нэг “но” байгаа нь тендерийн техникийн шалгуур үзүүлэлтэнд нийлүүлэх машиныг "Toyota LC200-тай дүйцүхүйц”  гэж заажээ.  Мөн хар өнгөтэй, савхин салонтой байх аж.  Энэ нь шуудхан л “Тоёото Ландкруйзер”  авна гэсэнтэй шаардлагыг тендерт оролцогчидод тулгасан хэрэг юм. Ингэснээр уг машиныг нийлүүлдэг, борлуулдаг компаниас бусад аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөх боломжийг хааж хязгаарласан байна.  АМГТГ тансаг зэрэглэлийн машинтай болохоор ийнхүү хувийн компани, баячуудтай өрсөлдөөнд оржээ.  470 сая  төгрөг нь зах зээлийн үнээр иймэрхүү машин 2-3 ширхэгийг авах хангалттай хүрэлцэнэ.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ