alim.mn | 2024.12.26
“Геологийн судалгааны төв”-ийн захирлын зөвлөлийн гишүүн 8,5 сая, оны шилдэг 500 мянган төгрөгний урамшуулал хүртжээ

Ийн тэнгэр газар шиг ялгаатай урамшуулаллыг “Геологийн судалгааны төв” ТӨҮГ-ын дарга Н.Ганболд хүртээжээ.  Өнгөрсөн онд тэрээр тушаал гаргаж захирлын зөвлөлийн гишүүн болон ерөнхий нягтлан бодогч, хүний нөөцийн ажилтан нартаа тус бүрд 8,5 сая төгрөгний урамшуулал олгосон. Үүнд маш их мөнгө буюу 25,5 сая төгрөг зарцуулагджээ. Тэгвэл байгууллагын онын шилдэгээр шалгарсан ажилтууддаа тус бүрд 500-хан мянган төгрөгөөр шагнажээ. Шагналын хэмжээ дэндүү ялгаатай нь илт харагдаж байна. Аль ч газар байгууллагад  захирлын зөвлөлийн гишүүд байгууллагын даргын ойрын хүрээллийн хүн байдаг.  Мөн ихээхэн итгэлт хүмүүсийг санхүү болон хүний нөөцийн албандаа авдаг нь нууц биш юм.  Тэгвэл ажил хөдөлмөрөөрөө тэргүүлж онын шилдэгээр шалгарагсад хамгийн өндөр мөнгөн шагнал хүртэх учиртай ч  тэд нэг сарынхаа цалинд ч хүрэхгүй мөнгөөр шагнуулж ээ. Тэгвэл  захирлын зөвлөлийн гишүүн бараг хагас жилийн цалингаасаа ч их мөнгийг нэг удаагийн урамшууллаар авсан байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ